НИЙГЭМСпорт

Үндэсний сурын харваанд гоц, даян, улсын мэргэн төрлөө

Үндэсний сурын харваанд гоц, даян, улсын мэргэн төрлөө

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд энэ жил шинэ цолтнууд тодорлоо.

  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн харваач Нямлхагвын Базаррагчаа улсын цолны босго алхлаа. Ийнхүү дуу хуурын өлгий нутгаас Монгол Улсын гоц харваач төрж байна.
  • Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны харваач С.Тогоохүү Үндэсний их баяр наадмын сурын харваанд амжилттай оролцож, аймгийн мэргэнээс улсын мэргэн болов.
  • Түүнчлэн Мондэ группийн Монгол харвааны “Мондэ” багийн харваач, Монгол Улсын мэргэн Хасагийн Болдбаатар амжилт үзүүлж, даян мэргэн болон алтан шар зурхайгаас даян мэргэн төрлөө.

Ийнхүү 2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд нэг гоц харваач, нэг аймгийн мэргэнээс улсын мэргэн болж, нэг даян мэргэн тодорч, үндэсний сурын спортын түүхэнд шинэ хуудас нэмэгдлээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button