
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон сур харваачдад улсын цол хүртээлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Баянцөгц сумын уугуул, “Мондэ” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,
- 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,
- 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,
- 40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач “цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн цол”,
- 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгий мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,
- 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн Их Мандал зурхайн харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол тус тус олголоо.