АнгилалгүйНИЙГЭМХалуун сэдэв

Ямар ч хяналтгүй яваа 200 гаруй ялтнаа хэзээ хяналтдаа авах вэ, Шүүхийн шийдвэрийнхээн?

Ялтнууд ямар нэг хараа хяналтгүй хотоор сэлгүүцэж байхад хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой байгууллага нь хэл сураггүй, тэр бүү хэл хараа хяналтгүйгээр ялтнуудаа зугаацуулж, энгийн иргэдийг эрсдэлд оруулаад явж байна.

2026 оны 6-р сарын байдлаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 2.000 шахам ялтан байгаагаас 50%-иас илүү нь нийслэлд харъяалагдаж байна.

Ял шийтгүүлсэн боловч ШШГБ-ын хяналтад огт ороогүй 180 ялтан, ял эдлэх явцадаа цахим бугуйвчийг тасалсан, санаатайгаар үрэгдүүлсэн зэргээр хяналтаас гарч оргон зайлсан 25 ялтан, нийт 200 гаруй ялтан ял завшиж эрх чөлөөтэй сэлгүүцэж байгаа тоо баримт ил боллоо.

Эдгээр ятнууд Монгол улсын хилээр чөлөөтэй орж гарах, дахин гэмт хэрэг үйлдэж түүнийгээ нуун дарагдуулах, гэмт хэргийн хохирогчыг бүс байршилд чөлөөтэй нэвтэрч янз бүрийн нөлөөлөл үүсгэж дарамтлах, хүнд байдалд оруулах зэрэг үйлдлүүд гарч байна. Жишээ нь Чингэлтэй дүүргийн бүсээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтан Т. О нь монгол улсын хилээр нэвтэрч буцан орж ирсэн байхад ШШГБ огт мэдээгүй төдийгүй тэрээр дахин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ бол нэг л жишээ юм. Бодит байдал дээр хорих ангиас 1 ялтан оргоход нийгэмд айдас, түгшүүрийн байдал үүсч, хууль хяналтын байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллах болдог бөгөөд тухайн оргодлыг барих хүртэл асар өндөр зардал гаргадаг байна. Тэгвэл 200 гаруй ялтныг хараа хяналтгүй тавьчихаад байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гайгаар төсөвт асар өндөр зардал, нийгэмд тийм хэмжээний хохирол учирах болчихоод байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button