Долоогийн даваа өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шинээр төрсөн начин, харцагуудад энгэрийн тэмдэг гардууллаа. Мөн Үндэсний их баяр наадамд хурдан морьдоо айрагдуулсан уяач, унаач хүүхдүүдэд бай шагнал гардуулж дууслаа. Ингээд үндэсний бөхийн наймын даваа эхэллээ.
Дархан аварга Н.Батсуурь улсын арслан Л.Энхсаруулаар найм давж их шөвөгт шалгарч үлдлээ. Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин Б.Сундуйжаваар найм давж, их шөвөгт үлдэв. Улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Д.Алтанцоожоор найм, улсын гарьд цолны болзол хангалаа.