
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд давсан шинэ залуу начингуудад даага бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хамгийн залуу заан болж дааганы эзэн болох бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар.
Н.Амгаланбаатар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бөх бөгөөд энэ жилийн залуу начины даагыг Дорнод аймгийн Цагаан овоо сум, Дорнын унага галын уяач Монгол улсын Гавъяат малчин, Монгол улсын Тод манлай уяач, Түвдэнжаажид овогтой Батзоригийн уяанаас Хурдан удмын хөх бор даагыг хамгийн залуу начинд гардуулан өгөх ажээ.