Ангилалгүй

ДӨРВӨЛСӨН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАЗАР – УС – ХҮНС – БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ COP17-ын цаадахь асуудал…

Цөлжилт гэдэг холын нэг газар болж байгаа байгаль орчны асуудал биш. Гол, ус ширгэж, өвсний ургалт багасч, бэлчээр доройтон малын ашиг шим буурна. Энэ бүхний эцэст хүнсний үнэ өссөнөөр айл өрхийн амьдралд шууд нөлөөлнө. Тиймээс цөлжилтийн асуудлыг зөвхөн “байгаль орчны асуудал” гэж харах нь хэт өрөөсгөл. Энэ бол бидний газар, ус, хүнс, амьдралын аюулгүй байдлын асуудал боловч энд бас нэг чухал асуулт бий. Эх дэлхий, байгаль орчин, шим мандал, газар дээр амьдарч байгаа бүх амьдрал. Үүнийг бид биологийн олон янз байдал гэж нэрлэдэг.

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ГЭДЭГ ЗӨВХӨН АМЬТАН ХАМГААЛАХ ТУХАЙ БИШ:

Биологийн олон янз байдал гэхээр зөвхөн ховор амьтан, цоохор ирвэс, аргаль, хулан санаанд орж болох юм. Үнэндээ үүнээс хамаагүй өргөн ойлголт. Ургамал, амьтан, шавж, бичил биетэн, хөрс, ус, тэдгээрийн хоорондын холбоо бүхэлдээ байгалийн амьд систем юм. Зөгий, эрвээхэй болон бусад тоос хүртээгч шавж багасвал ургамлын нөхөн үржих чадварт нөлөөлнө. Ургамлын төрөл зүйл цөөрвөл бэлчээрийн тэсвэржилт буурч, малын тэжээл багасч, зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдан хүн, мал, зэрлэг амьтны амьдрах орон зай давхцана. Ингэхээр биологийн олон янз байдал бол биднээс тусдаа зүйл биш. Бидний иддэг хүнс, уудаг ус, ашигладаг газар, амьдардаг орчны цаадах амьд систем юм.

ХӨРС ДОРОЙТВОЛ ГАНЦ ГАЗАР ХОХИРДОГГҮЙ:

Монголын бэлчээрийн доройтол зөвхөн малчдын асуудал биш юм. Бэлчээр доройтвол ургамал багасч. хөрс суларан, ус барих чадвар буурдаг. Зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдан, малын тэжээл муудаж, хүнсний үйлдвэрлэлд дарамт нэмэгдэнэ. Энэ бүхний эцсийн төлөөсийг хэн төлөх вэ? Бид бүгдээрээ, Монголчууд, цаашилбал бүс нутаг, дэлхий нийтээрээ төлнө. Малчид малаараа, ариаланч ургацаараа, хотын иргэн хүнсний үнээр төлнө. Төр төсөв, халамж, нөхөн сэргээх зардлаар төлнө. Тиймээс газар хамгаалах гэдэг зөвхөн байгаль хамгаалах биш бөгөөд ирээдүйн хүнсээ хамгаалж байгаа хэрэг гэдгийг санах ёстой.

УС ЗӨВХӨН ЦОРГООР ГООЖДОГҮЙ:

Усны асуудлыг хотынхон ихэвчлэн гэрийнхээ кранттай холбож ойлгодог. Гэхдээ усны асуудал үүнээс хавьгүй том. Усгүй бол өвс ургахгүй, өвсгүй бол мал тэжээлгүй, газар тариалан тогтвортой байхгүй. Усгүй бол үйлдвэрлэл зогсч, усны нөөц муудсанаар хотод ч, хөдөө ч эрсдэлд орно. Тиймээс: УС → БЭЛЧЭЭР → МАЛ АЖ АХУЙ → ХҮНС → АМЬЖИРГАА Энэ холбоосыг ойлгохгүйгээр цөлжилттэй тэмцэх боломжгүй.

БАЙГАЛИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БОЛ “ҮЛ ҮЗЭГДЭХ ДЭД БҮТЭЦ”

Бид замыг, цахилгаан станц, усан хангамжийг л дэд бүтэц гэж ойлгодог. Харин биднийг амьд байлгаж байгаа байгалийн системээ тэр бүр дэд бүтэц гэж боддоггүй. Гэвч дэд бүтцийн жинхэнэ цаадах дэд бүтэц гэдэгт ой, ус, ургамал, газрын хөрс бүгдийг хамаатуулж харах ойлголт байдаггүй. Ой мод усны горимд нөлөөлж, ургамал хөрсийг хамгаална. Шавж ургамлыг тоос хүртээж, махчин амьтад экосистемийн тэнцвэрийг хадгална. Зэрлэг амьтад үр тараадаг бол олон янзын ургамалтай бэлчээр ган, зудын үед илүү тэсвэртэй байдаг. Энэ бүхнийг бид байгалиас “үнэгүй” авч байгаа мэт боловч алдагдсан хойно нь буцааж бий болгох гэж асар их зардал гаргадаг. Тиймээс биологийн олон янз байдал нь Монгол Улсын төдийгүй бүс нутгийн үл үзэгдэх дэд бүтэц юм. Байгалийн энэхүү дэд бүтцийг эвдчихээд дараа нь мөнгөөр бүгдийг буцааж худалдаж авч болохгүй.ийг газар дээр нь шалгаж явах ёстой болсон бэ? Энэ бол уул уурхайн компаниудыг бүгдийг нь буруутгах тухай биш. Энэ бол төрийн хяналт яагаад асуудлыг эцэслэж чаддаггүй тухай юм.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button