Улсын арслан Э.Батмагнай улсын начин Э.Мөнхжаргалаар, улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан Ө.Батсууриар долоо давлаа. Аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдоор долоо давж улсын заан цолны болзол хангалаа. Улсын начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангав. Улсын арслан Б.Орхонбаяр улсын начин Б.Түвшинтөгсөөр, Улсын заан М.Лхагвагэрэл улсын заан С.Сүхбатаар долоо давлаа. Дархан аварга Н.Батсуурь улсын харцага Э.Дашийг өвдөг шороодууллаа. Аймгийн арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулгаар долоо давж улсын заан цолны болзол хангалаа.
0 Нэг минут хүрэхгүй хугацаа