
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадамд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Үндэсний сурын харвааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2027.07.10/ 13.00 цагт албан ёсоор сурын талбайд эхлэх бол Үндэсний сурын харвааны хасаа харвааны эхэн өргийн адаг 09.00 цагаас эхлэх юм байна.
Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 харваач өрсөлдөж байна.