НИЙГЭМСпорт

Хүчит бөхийн барилдаан 2-ын даваагаар үргэлжилнэ

Хүчит бөхийн барилдаан 2-ын даваагаар үргэлжилнэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна. Энэ жил 1024 бөх барилдаж байгаа учраас нэгийн даваа долдугаар сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэлнэ.

Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байгаа билээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button