
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын албыг байгууллаа. Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын албаны удирдлага, бүрэлдэхүүн:
Ахлагч: -Ш.Раднаасэд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
Гишүүд: -Б.Батдаваа-Үндэсний статистикийн хорооны дарга
-Б.Одсүрэн-Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
-Б.Энх-Ундрам- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
-Ш.Мөнхцэрэн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга
-У.Бямбасүрэн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга
-Д.Эрдэнэбат-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын Ахлах зөвлөх
-Ч.Эрдэнэчимэг-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга
-Н.Баасандамба-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга
-П.Тамир-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх,
-О.Зоригт-“Эдийн засгийн хөгжлийн төв” УТҮГ-ын гүйцэтгэх захирал
-О.Мөнхбат-Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн “Улаанбаатар” паркийн захирал
-А.Амарбал-Нийслэлийн бодлогын шинжилгээ, судалгааны төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал
Нарийн бичгийн дарга:
-П.Сарангэрэл-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга
-Ч.Бат-Эрдэнэ-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга



