ДАТА МЭДЭЭНИЙГЭМХөрөнгийн зах зээлЦАХИМ МОНГОЛЭДИЙН ЗАСАГ

Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр алба хаагчид сургалтад хамрагдлаа

“Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт энэ оны гуравдугаар сарын 3–6-ны өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам-ны дэмжлэгтэйгээр, Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо-ны санхүүжилтээр Холбооны мөрдөх товчоо-ны (FBI) сургагч багш нар удирдан зохион байгуулсан юм.

Сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Гэмт хэрэг мөрдөн шалгах алба, Хар тамхитай тэмцэх алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар-ын алба хаагчид хамрагдсан байна.

Сургалтын үеэр мөнгө угаах гэмт хэргийн орчин үеийн чиг хандлага, хил дамнасан болон цахим орчинд үйлдэгддэг санхүүгийн гэмт хэрэг, виртуал хөрөнгө ашигласан схемүүдийг илрүүлэх арга зүй, дижитал нотлох баримттай ажиллах арга барилыг судалжээ.

Энэхүү сургалт нь алба хаагчдын мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологид тулгуурласан арга барилыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button