Бидний бахархалНИЙГЭМСпортЦАХИМ МОНГОЛЦахимжсан монгол

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ТЕННИСЧИД ШИЛДГЭЭР ШАЛГАРЧ, ДЭЛХИЙН ЧАНСАА ӨНДӨР ТАМИРЧИД БОЛЛОО

Монголын Ширээний теннисний холбооны хүсэлтийн дагуу Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF)-ноос Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) залуучууд, өсвөр үеийн ангиллын дэлхийн чансааны оноо олгох олон улсын хоёр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ тэмцээнд ширээний теннисний спортоор дэлхийд тэргүүлэгч орнууд болох БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайван, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчдөөс бүрдсэн 700 гаруй зочин Монгол Улсад хүрэлцэн ирж, олимпийн эрхийн оноо авахын төлөө өрсөлдөж байгаа юм. Монголын ширээний теннисний түүхэнд анх удаа WTT Youth Contender ангиллын олон улсын тэмцээнийг эх орондоо ийнхүү амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны өсвөрийн шилдэг тамирчид оролцож, манай залуу тамирчид өөрийн эх орондоо дэлхийн түвшний өрсөлдөгчидтэй хүч хурдаа сорилоо. Монголын ширээний теннисний залуу үе дэлхийн тамирчдаас хол зөрүүгүй тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн баярт үйл явдал боллоо.

Манай улсаас 15 хүртэлх насны Холимог хос (U15 Mixed Doubles) Э.Бат-Аригун, Э.Аялгуу нар шилдэг 4-т үлдсэн бол 13 хүртэлх насны Хөвгүүдийн ганцаарчилсан тоглолтод (U13 Boys’ Singles) Э.Бат-Аригун хагас шигшээд шалгарч, шилдэг 4-т шалгарлаа. Мөн 11 хүртэлх насны Хөвгүүдийн ганцаарчилсан (U11 Boys’ Singles) тоглолтод Э.Ганням, Э.Гантулга нар хагас шигшээд шалгарч, шилдэг 4-т шалгарлаа. Мөн охидын 11 хүртэлх насны Охидын ганцаарчилсан төрөлд (U11 Girls’ Singles) Т.Болор-Эрдэнэ мөн хагас шигшээд шалгарч, шилдэг 4-т шалгарлаа. Уг тэмцээнд оролцогчид Дэлхийн ширээний теннисний холбооны дэлхийн чансааны оноо цуглуулахаас гадна ирээдүйн олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх оноо авах боломжтой юм.Энэ сарын 23-ныг хүртэл залуучуудын тэмцээн үргэлжилж байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button