НИЙГЭМСпорт

Дөрвийн даваа дуусаж, бөхчүүд ам авч эхэллээ

Дөрвийн даваа дуусаж, Улсын аварга бөхчүүд ам авч эхэллээ. 

Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихыг, Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн хурц арслан  Б.Номиндалайг амлав. Улсын арслан Б.Орхонбаяр Д.Бат-Эрдэнэ харцагыг, Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Л.Даваажамцыг, Улсын арслан Р.Пүрэвдагва Шаравдорж арсланг, Улсын арслан Э.Батмагнай Улсын начин Д.Цэрэнтогтохыг  амлав.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд 128 бөх зодоглосноос улсын цолтой 48 бөх байна. 

Сонирхуулахад, энэ даваанд Улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн арслан М.Баяржавхлантай оноолт таарсан байна. Мөн цэргийн заан Б.Гончигсүрэн (Шинээр аймгийн арслан болсон) Улсын арслан Ц.Бямба-Отгоноор дөрөв давлаа. Түрүү бөхийн тааварт нэрлэгдсэн Улсын аварга О.Хангай аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодлоо. 

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button