НИЙГЭМСпорт

Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр гарсан.

Энэ жилийн наадамд 1024 хүчит бөхийн барилдааныг долоодугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд буюу нийт гурван өдрийн турш зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 10-ны 10:00 цагт бөхийн барилдааны нэгийн даваа албан ёсоор эхлэх бөгөөд наадамчид, үзэгчид бөхийн барилдааны нэг болон хоёрын давааг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой. Дурдвал,

  • 10:00-14:30 цагт: Үндэсний бөхийн нэгийн даваа
  • 14:30-17:00 цагт: Үндэсний бөхийн хоёрын даваанд тус тус хүчит бөхчүүд барилдах юм.

Дашрамд дурдахад, наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-ний 11:00 цагт эхлэх бөгөөд энэ жилийн нээлтийн тоглолтыг “Мөнхөд орших Монгол наадам” сэдвийн дор найруулан үзэгч олноо толилуулахаар бэлтгэжээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button