
Олон нийтийн анхаарлыг “Имэкс Корпорейшн” ХХК болон “Төмрийн завод” ХК-ийн хоорондох маргаан татаад байгаа билээ. “Имэкс корпорейшн” ХХК “Төмрийн Завод” ХК гэх хуулийн этгүүд 2017 онд хоорондын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний гол зүйл заалт нь ашиглах боломжгүй нурсан балгасыг “Имэкс корпорейшн” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, улмаар түрээсийн төлбөр өгөх гэдэг үндсэн харилцаатай. Гэрээний хугацаа 10 жил буюу ирэх 2027 онд дуусах заалттай.


Гэвч гэрээний хугацаа дуусаагүй байхад дээрх компаниудын хооронд маргаан дэгдсэн байдаг. Уг маргаан гурван шатны шүүхээр орсны дараа шүүхэээс “Имэкс Корпорейшн” ХХК-д “Төмрийн завод” ХК-д 4 тэрбум төгрөгийг төлүүлэх, “Имэкс Корпорейшн” ХХК обьектыг суллах шийдвэрийг гаргажээ. Гэвч Нийслэлийн үүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг талыг барьсан ажиллагаа явуулсан буюу “Имэкс Корпорейшн” ХХК-ийг албадан гаргах ажиллагааг өнгөрөгч 4 дүгээр сарын 14-ны өдрөөс хойш ердөө хоёр өдрийн дотор явуулсан бол тэдний нэхэмжлэлтэй 4 тэрбум төгрөгийг төлүүлэх чиглэлд тун хойрго хандсаар өнөөдрийг хүрчээ.

Уг асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 4 сарын 23-ны өдөр НШШБГ – т ажиллахдаа анхаарлаа хандуулж, “Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тийм учраас Шүүхийн шийдвэрийнхэн асуудлыг нарийн шалгаж, үнэн зөвөөр ажиллах үүднээс дотоод хяналтаа оруул.

Ямар нэг албан тушаалтны нөлөө орсон уу, хууль бусаар зохион байгуулалтад орж, эрхээ хэтрүүлж ажиллсан уу гэдгийг шалгаж, гурав хоногийн дотор надад тайлагна. Иргэдийн эрх үүрэг тэнцүү хэрэгжих ёстой. Хуулийн байгууллага ил тод ажиллах ёстой” гэдгийг хэлжээ.
Дашрамд дурдахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр давуу эрх эдэлж буй гэгдээд буй “Төмрийн завод” ХК УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн өмчлөлтэй компани юм.Тиймээс улс төр, эрх мэдлийн нөлөө уг хэрэгт орж, Т.Лувсандорж дүүгийнхээ нөлөөгөөр асуудлыг өөрт ашигтайгаар шийдэж байна уу гэдэг хардлага үүсэж байгаа юм.



