
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар /2026603630/ Туулsy голын хурдны замын талаар иргэдийн эсэргүүцэл их байгаатай холбогдуулан НЭЭЛТТЭЙ хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Сүүлийн үед иргэдийн дунд халуун сэдэв болоод буй тус хурдны зам төлөвлөлт болон эдийн засгийн үр өгөөж, нийслэл хотын түгжрэлд бодит нөлөө үзүүлэх эсэх, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх гэх зэргээр олон асуудлыг дагуулж буй. Нийслэлийн иргэдээс санал авах, био экологийн системд бий болох сөрөг үр дагавар, усны газраас санал аваагүй байх зэрэг нь асуудалд хүргэж байгаа харагдаж байна.
Туул голоо хамгаалах уриан дор жагсагчид зөв шаардлагыг тавьж байгааг харж, дэмжиж байна.



