УЛС ТӨРЦАХИМ МОНГОЛ

“Төсөв дагасан Дэнчин”

“босож” чадахгүй. Түүнийг хөшигний араас алга ташин дэмжих намын “ах нар” байж гэмээнэ ингэж намын даргынхаа томилгоог хуулийн төслөөр нь дамжуулан “дэнчин” болгоё гэж санаандаа багтаасан байх. Засгийн газрын бүтцэд сэлгээ ч орж магадгүй үйлдэл ажиглагдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв дагасан хуулиудын төслийг хэлэлцэж байх үеүдэд хуралдаанд нэг ч удаа суусангүй. Хуралдааны үеэр УИХ-ын 57 гишүүн 52.8 хувиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг нь эсэргүүцэж, танхимаараа алга ташин буцаах үед ч тэр харагдаагүй.

Улсын сангаас гадна Монголбанк тойрсон томилгоог “атгах” хүсэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд өндөр байна. Мөн түүний гаргасан бардам, өөртөө итгэлтэй “дэнчин” нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын давхар дээл нөмрөх далд хүслийнх нь “морийг эмээллэж” өгөв. Үндсэндээ парламентад 2-3 удаа сонгогдсон гишүүд Засгийн газрын гишүүн болж чадаагүйдээ “ундууцаж” хууль батлах эрхээрээ “дэнчин” тавьж эхэллээ. Арга ч үгүй биз,  тэд бол Ч.Номин мэтийн “өлгийтэй нялх” гишүүдийн хажууд УИХ-ын Байнгын хорооны дэг, УИХ-ын дэгийн тухай хуулиа мэднэ. Номыг нь сураагүй ч, номхныг нь бол сурчихсан. Гэхдээ бас тэд тийм ч ултай, суурьтай, бяртай, цараатай юу гэвэл эргэлзээтэй. Ёстой л “муу муудаа дээрэлхүү,  муна гадсандаа дээрэлхүү” гэдгийн адилаар үргэлжилж байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button