Сонгуулийн сурталчилгааны самбараас хүн бүр мэдээлэл авах БОЛОМЖГҮЙ байна

Хэзээнээсээ л бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хумьж ирсэн нь өдгөө 2024 оны сонгуулийн сурталчилгааны самбараас л тод харагдана.
Харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөхгүй байна гэдэг нь өөрсдийнх нь эрхийг хамгаалах төлөөлөгчтэй болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл өөрсдийг нь төлөөлж чадах нэр дэвшигчийн мэдээллийг олж авахгүй байгаа учраас. Тиймээс тэдэнд тулгарч байгаа энэ мэт асуудал цаашид ч хөндөгдөхгүй, шийдэгдэхгүй. Тэднийг эрхийг бодитоор хангах, хамгаалах хууль гарахгүй байх магадлалтай.
Манай улс 1985 оноос эхлэн хараагүй хүмүүсийг эрхийг хамгаалах өдрийг жил бүр тэмдэглэн ирсэн. Гэвч тэдний эрхийг хамгаалах нь бүү хэл, мэдэх эрхийг нь хангаж чадахгүй байна.
Үүгээр асуудал дуусахгүй. Дээр дурдсанчлан суманд нэгдсэн самбараас хоёрыг байршуулж болно гэжээ. Тэгвэл алслагдсан буюу интернетэд холбогдоогүй сумдын иргэд, тэр дундаа сумын төвөөсөө хол амьдардаг малчид нэр дэвшигчдийн мэдээллийг авах нь бэрхшээлтэй болж байна. Малчид өдийд зусландаа гарчихсан. Суманд хоёрхон самбар байрлуулах нь мэдээлэл тэгш, хүртээмжгүй байгаагийн илрэл юм.
Самбар дээрхээс өөр эх сурвалжаас нэр дэвшигчдийн мэдээллийг авна гэвэл интернетээс мэдээлэл хайх болно. Мөн зурагт үзэх боломжтой.
Гэсэн ч бэрхшээл үл арилна.
Интернетгүй сумдын иргэд болон интернет ашиглаж чаддаггүй хүмүүс сонгуулийн тухай мэдээлэл авч чадахгүй. Харин хараагүй иргэд тэндээс юу ч уншиж чадахгүй. Нэр дэвшигчийг танилцуулсан аудио контентоос мэдээлэл авна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд мэдээллийн хүрэлцээ муу байгаагаас “харанхуйгаар” санал өгөх магадлалтай.
Сонгуулийн ерөнхий хорооны сайтад нэр дэвшигчдийн мэдээлэл болон сонгуулийн бусад мэдээллүүд байгаа ч зөвхөн уншихаас сонсох боломжгүй байна.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос тэдэнд мэдээлэл хүргэх шийдлээ одоог хүртэл танилцуулаагүй байна.
Аймаг, сум, хороодын сонгуулийн сурталчилгааны самбар хаана байршиж байгааг ЭНД дарж харна уу.





