Сонгууль-2024УЛС ТӨРХалуун сэдэвХөшигний ард

Л.Гантөмөр таг чиг болж, АН-ынхан өөрсдөө ч учраа олохгүй бужигнаж байна

  • Ж.Баясгаланг жагсаалтын 7-д бичжээ.
  • Жагсаалтын дэслэлийн 23-т болон Х тойрогт нэр нь давхар бичигдсэн зөрчил үүссэн тул Ц.Баатархүүгийн нэрийг СЕХ-оос хассан гэгдэв.

Гэтэл АН-ын ҮБХ-ноос гаргаж, шөнө нэмж засварласан анхны тогтоол л хүчинтэй гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Тэр нь

гэсэн жагсаалт. Энэхүү нэрс Ардчилсан намын албан ёсны сайтад одоо ч байгааг энд дарж харах боломжтой.

Эцэст нь, АН-ын дотоодод асар их зөрчил үүсэж, хурцадмал нөхцөл байдалд хүрлээ. Энэхүү будилаантай асуудлын учрыг тэд өөрсдөө ч ойлгохгүй бужигнаж байна. Тайлбар өгөх удирдлага ч алга, тэр олон дарга дунд. Ядаж байхад намын дарга Л.Гантөмөр жагсаалтын дэслэлийн эхэнд өөрийгөө биччихээд сураг чимээгүй, таг чиг сууна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг БНСУ руу зугтсан хэмээн бичиж байсан.

УИХ-ын сонгуульд олон суудал авахгүй бол намын дарга, дэд дарга нар, генсек нь огцорсонд тооцогддог дүрэмтэй. Энэ утгаараа намын дарга Лу.Гантөмөр болон генсек Э.Одбаяр, 15 дэд дарга нарт нэг сарын л хугацаа үлдэв. Сонгуулийн санал хураахад 30 гаруйхан хоног үлдсэн энэ үед ингэж хөгөө чирж байгаа нь ардчиллын дэмжигчдэд том цохилт болов. С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн гурвын хүнийхээ учрыг олж, хүслийг гүйцээх гэсээр дундын хүн байж ирсэн. Энэ гай намаа сонгуульд оруулах эсэх аюулд хүрлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.EGUUR.MN

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button