
Хятадын “Шинхуа” агентлаг АНУ болон Испанийн хооронд үүссэн худалдааны зөрчлийг онцолж байна. Д.Трамп Испани улсыг цэргийн баазаа ашиглуулаагүй гэх үндэслэлээр худалдааны бүрэн хориг тавихаар сүрдүүлсэн. Гэвч Европын Холбоо (ЕХ) болон Германы канцлер Фридрих Мерц “ЕХ бол нэгдмэл зах зээл тул нэг улсад хориг тавих нь бүх гишүүн орнуудад хориг тавьсантай ижил” гэдгийг санууллаа. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Бид айдас хүйдсийн өмнө өөрсдийн үнэт зүйлээсээ ухрахгүй” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.



