
CNN-ийн мэдээлснээр, АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Дональд Трампын “Дайны эрх мэдэл”-ийн талаар өнөөдөр (Лхагва гарагт) санал хураалт явуулахаар болжээ. Трамп Ираны 1700 гаруй байршилд цохилт өгч, тус улсын агаараас хамгаалах системийг “бүрэн устгасан” гэж мэдэгдэж байгаа ч Сенатын гишүүд Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр ийм том хэмжээний дайн эхлүүлсэнд нь шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны зүгээс ирж байсан “гарцаагүй аюул”-ыг зогсоохын тулд түрүүлж цохилт өгөхөөс өөр аргагүй байсныг хамгаалсаар байна.



