НИЙГЭМСпорт

Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв

Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв

Уяач Б.Оргилын хар бор морь түрүү магнайд орж ирлээ

Хэнтий аймгийн Дадал сумын уяач Б.Оргилын хар бор морь түрүү магнайд орж ирж, наадамчин олныг баясгалаа.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын алдарт уяач С.Одгэрэлийн хээр морь хурдалсан бол айргийн гуравт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач З.Ханбилэгийн хээр морь орлоо.

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Жавхлантөгсийн хүрэн морь хурдалж, айргийн тавд Төв аймгийн Баянцогт сумын уяач Э.Түмэн-Өлзийгийн зээрд морь барианд орсноор шилдэг таван хурдан морь тодорлоо.

Сонгомол насны морьдын уралдаан энэ жилийн наадмын онцлох уралдаануудын нэг болж, тал нутгийг тоос манаруулан хурдалсан хурдан хүлгүүдийн эрэмгий давхил наадамчин олны талархлыг хүлээлээ.

Сонгомол дунд ангиллын уралдаанд 102 хурдан хүлэг уралдана

Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмын сонгомол дунд ангилалд 113 хурдан хүлэг бүртгүүлжээ. Х.Улам-Өрнөхийн хээр, Б,Оргилын хар бор, аймгын Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, уяач Х.Гарьдмагнайгийн халтар, Б.Одбаярын хул халзан зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд шандас сорьж байна.

Нийт 113 сонгомол дунд насны морьд бүртгүүлснээс 102 морь гараанд гарч уралдах боллоо.

Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв

Capture

Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 223 үрээ бүртгүүлснээс 170 хурдан ажнай мордсон. 

Уралдаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүүлэв.

Аман хүзүүнд Э.Өлзийдэлгэрийн зээрд үрээ хурдалсан бол Тод манлай уяач Н.Хүрлээгийн зээрд үрээ айргийн гуравт давхилаа.

Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ, айргийн тавд Булган аймгийн Булган сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Б.Өвгөнхүүгийн хээр үрээ тус тус хурдалжээ.

Манлай уяач Х.Улам-өрнөхийн хээр үрээ түрүүллээ

Capture

Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд нийт 242 үрээ бүртгүүлснээс шүдлэлт болон үүлдэрлэг байдлын шалгалтаар 50 үрээ хасагдаж, 192 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлжээ. Энэ жилийн хязаалангийн уралдааны түүхийг сөхөхөд, унаач хүүхэдгүйгээр барианы зурхайд орж ирсэн хурдан үрээг комиссын шийдвэрээр долоодугаар байрт барихаар тогтсон байна.

Наадамчин олныг огшуулсан хурдан хязаалангуудын уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ хол тасархай түрүүлж, түмэн эхээр тодорлоо. Аман хүзүүнд М.Бэлэгдэмбэрэл хүүгийн унаж хурдлуулсан Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн халтар үрээ хурдалж, наадамчдаа баясгав. Мөн айргийн гуравт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Г.Ганчулууны хээр үрээ, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн бор үрээ, айргийн тавт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Б.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, төрийнхөө их баяр наадамд айрагдлаа.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button