БаримтНИЙГЭМСОШИАЛ ТРЭНДУЛС ТӨРХалуун сэдэвХөшигний ардХэргийн мөрөөрЦАХИМ МОНГОЛ

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛӨӨС ХАМГИЙН ИХ ЦУСЛАСАН ХҮНЭЭР О.ЭНХБААТАР ТОДОРЧЭЭ

АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Туулын хурдны зам, Сэлбэ 20 минутын хот, 1,2 дугаар тойрог зам, Улаанбаатар метро төсөл зэргээс Нийслэлийн удирдлагууд их хэмжээний мөнгө зувчуулсан талаар АТГ-ын комиссар Б.Билэгт мэдээлэл хийж байсан. Одоогийн байдлаар хотын захирагч асан Х.Нямбаатар, хотын орлогч Т.Даваадалай, Замын Хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нарын нэр энэхүү их наядын авилгын хэрэгт нэр нь байн байн сонсогдож байгаа ч тэдний хамгийн гол хамсаатны нэрийг зарлаагүй юм. Тэр этгээд хэн бэ гэвэл Нийслэлийн Замын Засвар, Арчлалт, Хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар гэгч ажээ. О.Энхбаатар нь 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны хооронд Малайз улсын Куала Лампурт хотод тансаг зэрэглэлийн зугаалгыг удирдан зохион байгуулж, баахан хүмүүс авч явсан. Ингэхдээ Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага гэх “Хао Юань женерал когстракшн”-ын зардлаар тасаглаж, ууж идэж, туйлаад ирсэн байдаг. Замын ЗАХХ-ийн дарга О.Энхбаатар нь нэр бүхий 12 хүний хамт хятад компанийн зардлаар нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисч, Малайзын хамгийн өндөр өртөгтэй “Golden palm tree serang” тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлажээ. Энэ буудлуудын нэг хоногийн төлбөр 300-1000 ам.доллар гэхээр замбараагүй их төлбөр гарсан нь ойлгомжтой. Онгоцны нэгдүгээр зэрэглэлийн нислэгийн тийз, үнэтэй зочид буудлын төлбөр гээд 1 хүнд дор хаяж 30-60 сая төгрөгийн зардалтай аялал гэхээр 12 хүний зардал хагас тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Хүн тус бүр гарын бэлэг, үнэтэй эд зүйлс авсан тухай эх сурвалж баталж байгаа юм. Ийм өндөр өртгөөр Малайзад очиж тус компанийн хятадуудтай яриа хэлцэл хийсэн гэхээр үүний цаана Туулын хурдны зам төслийн авлигал явагдсан байх нь гарцаагүй. Уг төсөлд тендергүй шалгарсан “Haoyuan Group” гэгч нь зам, гүүр барих тал дээр ямар ч туршлагагүй, байгуулагдаад хэдхэн сар болсон, бүтээн босгосон гүүр, хурдны зам гэж юу байхгүй, цаасан дээр байгуулагдсан, нэр төдий компани байсныг онцлох хэрэгтэй. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр О.Энхбаатар нь Туулын хурдны зам төслөөр их хэмжээний мөнгө угаах гэж байсан хотын удирдлагуудын хамгийн гол хамжигч, бие төлөөлөгч нь байсан бололтой. О.Энхбаатар нь хэдхэн жилийн өмнө Х.Нямбаатарын сонгуулийн ажилд гүйж явсан жирийн нэг иргэн. Хотын мэргэжилтнээс огцом дээшилж тус хэлтсийн дарга болсон байдаг. Мөн тэрбээр ЗХГ-ын экс дарга Г.Баярсайхантай хамтран зам засах, явган хүний зам барих, брюдер солих гэх мэт тендерээр холбогддог. Нийслэлд замын ажил хийх компаниудыг ганцхан О.Энхбаатар дарга өөрийн үзэмжээр шийддэг тухай хаа сайгүй ярьж байна. Саяхан НИХТ О.Зундуйдорж “Хотын ерөнхий архитектор С.Төгсдэлгэр ганц гарын үсэг зурахын тулд компаниудаас 50 сая төгрөг авдаг. Мөн үүнээс гадна хотын хэд хэдэн дарга гарын үсгээ авлигал болгосон” хэмээн шүгэл үлээсэн. Тэгвэл тэдний нэг нь Зам Засвар, арчлалт, хяналтын дарга О.Энхбаатар бололтой. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Экспресс зам”, “Грейт роуд”, “Квадровэй”, “Мос говь” зэрэг замын компаниудаар замын ажил хийлгэх нэрээр дундаас нь асар их хэмжээний мөнгө завшсан талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Ийм нэгэн төрийн албаа авлига, ашиг сонирхолдоо зориулсан этгээд албан тушаалаа ахиулж Нийслэлийн Замын хөгжлийн дарга болохоор Төрийн ордноор дээгүүр доогуур гүйж яваа сурагтай. Хэрвээ О.Энхбаатар Нийслэлийн ЗХ-ийн дарга болвол Б.Одбаярын ургуулсан авлига, мөнгө угаадаг “модыг” бүр том ургуулж, Нийслэлийн замын газрыг авлигын үүр уурхай болгох нь дамжиггүй. Тиймээс энэ этгээдийг ЗГ-аас байгуулагдсан хууль хүчни ажлын хэсгийнхэн яаралтай шалгаж, цагдан хорих цаг болсон гэдгийг сануулъя.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button