НИЙГЭМСОШИАЛ ТРЭНДСпортЦАХИМ МОНГОЛ

Пунцагийн Сүхбат гарьдийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбат-ын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд аймгийн арслан Мөнх-Очирын Баасанжав түрүүлж, улсын арслан Эрдэнэсайханы Батмагнай үзүүрлэсэн байна.

Шийдвэрлэх барилдаанд М.Баасанжав дагуулж мушгих мэхээр давж түрүү бөхөөр тодорсон бөгөөд энэ нь түүний улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүү болсон байна.

Мөн барилдаанд улсын заан Наранбаатарын Жаргалбаяр, улсын харцага Бат-Өлзийн Цэдэнсодном нар их шөвөгт шалгарчээ.

Барилдааны бай шагналын тухайд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 5 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button