НИЙГЭМ

Шатахууны нийлүүлэлт хэвийн болох тул банкиндаа шатахуунтай иргэд ачаалал үүсэгэхгүй байх нь чухал

Шатахууны хомстол үүсэж, иргэд шатахуун түгээх станцуудад дараалал үүсгэх болсон. Энэ нь манай улсын шатахууны нөөцийн 95 хувийг дангаараа бүрдүүлдэг ОХУ-аас орж ирэх ёстой шатахууны 50 орчим хув орж ирээд байгаатай холбоотой. Хойд хөршийн дотоод нөхцөл байдал амаргүй байгаа нь шатахууны импорт удаашрах нэг нөхцөл болжээ.

Хэдийгээр нөөц, хүртээмж хангалтггүй байгаа боловч шатахууны оочер, ачааллыг хангалттай шатахуунтай ч банкаа дүүргэнэ гэсэн иргэд үүсгэж байна. Тухайлбал, АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин амралтын өдрүүдэд нийслэлийн найман шатахуун түгээх станцаар явж, шатахуунд оочерлож буй жолооч нартай уулзаж бодит байдлыг газар дээрээс нь тодруулжээ.

Шатахуунд оочерлож буй 20-оод иргэдийн машины 70 орчим хувь нь талаас дээш шатахуунтай байсан бол 3 жолоочийн шар гэрэл ассан, хоёр жолоочийн машин хоёр зураастай байна. Тиймээс иргэд нэгэнт дутагдалтай байгаа шатахууны нөөцийг хэвийн болтол банкиндаа шатахуунтай бол бусдадаа боломж олгож, ачаалал үүсгэхгүй байх нь чухал юм.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай түлш авах нийлүүлэлтийн гэрээний хүрээнд 2900 тонн АИ-92, евро-5 төрлийн бүтээгдэхүүн орж иржээ. ОХУ-аас шатахуун импортлох ажил тасралтгүй хийгдэж байна. Мөн ОХУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Маргааш мөн 75 вагон АИ-92 буухаар байна. Ингэснээр нийлүүлэлт ойрын өдрүүдэд хэвийн болно гэдгийг албаныхан хэлж байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button