
ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун “Парис-2024” олимпын наадмыг баг, дасгалжуулагчдын квотод багтан үзсэн. Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун олимпод оролцож байсан тамирчны мандатыг ашиглаж үзсэн гэсэн үг юм.
Х.Болорчулууныг нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Тийм ч учраас тэрбээр МАН-д ихээхэн гомдол тээж, Тусгаар тогтнолын ордны нэг давхарт шөнө орой мэдэгдэл хийж байлаа. Ямартай ч ингэж улс төрөөс холдсон.
Улс төрд байсан цаг хугацаандаа тэр Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэй хамт хэлэгдэж, “Оюу толгой” төслөөс шантаажилдаг, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг лобби хийх маягаар хувьдаа хонжоо хүртдэг хэмээн шүүмжлүүлж ирсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүнд сайдын албан тушаал ч өгсөн. Харин эцэст нь дахин нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгсэн ч нэр нөлөө гэдэг зүйл өөрт нь бий бол ашиглахаас сийхгүй хэвээр байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр олимпын наадмын багт багтсан Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ё.Басхүүгийн мандатаар жудогийн заал руу нь нэвтрэхээр оролдоод, “баригдсан” байна.
Г.САНСАРМАА




Phwin25 seems like a decent spot to spend some leisure time. The selection of games is great and the community appears to be welcoming and supportive. Worth exploring for the social aspect alone. phwin25
Just tried game789win, and gotta say, it’s pretty solid! The games load fast, and I actually won a bit! Definitely checking it out again. game789win
Gave game8us a try last night. It’s decent. Selection’s not huge, but what’s there is fun. Could use a few more promos though. game8us