МэдээСонгууль-2024УЛС ТӨРЦАХИМ МОНГОЛЦахимжсан монгол

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч өнөөдөр (2024.07.01) Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нь зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой байлаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болж, амжилттай зохион байгуулагдлаа” хэмээсэн.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан болон нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэрсийг дуудаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг гардуулан өгөв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулахын өмнө Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурлын дарга болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

УИХ-ын гишүүнээр тойрогт сонгогдсон үнэмлэхийг дараах 78 гишүүнд олголоо.

Нэгдүгээр тойрог /Өвөрхангай, Архангай, Баянхонгор/

  • Оюунсайханы Алтангэрэл
  • Сайнхүүгийн Ганбаатар
  • Батмөнхийн Батцэцэг
  • Пүрэвбаатарын Мөнхтулга
  • Дашдондогийн Ганбат
  • Ганзоригийн Тэмүүлэн
  • Ганбатын Хосбаяр
  • Дамдинсүрэнгийн Жаргалсайхан
  • Даваагийн Цогтбаатар

Хоёрдугаар тойрог  /Ховд, Говь-Алтай, Завхан, Увс/

  • Сандагийн Бямбацогт
  • Одонгийн Цогтгэрэл
  • Дашзэвэгийн Амарбаясгалан
  • Бөхчулууны Пүрэвдорж
  • Баттогтохын Чойжилсүрэн
  • Банзрагчийн Түвшин
  • Очирбатын Амгаланбаатар
  • Батжаргалын Заяабал
  • Загджавын Мэндсайхан
  • Энхбатын Болормаа

Гуравдугаар тойрог /Баян-Өлгий/

  • Хажекберийн Жангабыл
  • Буланы Бейсен
  • Тилеуханы Аубакир

Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Орхон, Булган

  • Халтмаагийн Баттулга
  • Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  • Дамбын Батлут
  • Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
  • Доржсүрэнгийн Үүрийнтуяа
  • Лхагвын Мөнхбаатар
  • Жадамбын Бат-Эрдэнэ
  • Цэрэнпилийн Даваасүрэн

Тавдугаар тойрог /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв/

  • Болдын Жавхлан
  • Цэвэгдоржийн Туваан
  • Далайн Батбаяр
  • Жадамбын Энхбаяр
  • Буяагийн Тулга
  • Гонгорын Дамдинням
  • Сүхбаатарын Эрдэнэболд
  • Сүрэнжавын Лүндэг
  • Чинбатын Ундрам
  • Жигжидийн Батжаргал

Зургадугаар тойрог /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

  • Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  • Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  • Цагаанхүүгийн Идэрбат
  • Ухнаагийн Отгонбаяр
  • Лхагвасүрэнгийн Соронзонболд
  • Шинэбаярын Бямбасүрэн
  • Мөнгөнцогийн Ганхүлэг

Долдугаар тойрог /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр/

  • Ренчинбямбын Сэддорж
  • Борхүүгийн Дэлгэрсайхан
  • Нанзадын Наранбаатар
  • Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан
  • Цагаанхүүгийн Мөнхбат
  • Равжихын Эрдэнэбүрэн
  • Гомбын Ганбаатар\

Наймдугаар тойрог /Баянзүрх/

  • Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  • Баттөмөрийн Энхбаяр
  • Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  • Энхтайваны Бат-Амгалан
  • Хүрэлбаатарын Булгантуяа

Есдүгээр тойрог /Баянгол/

  • Жаргалсайханы Золжаргал
  • Хассуурийн Ганхуяг
  • Жамбалын Ганбаатар

Аравдугаар тойрог /Чингэлтэй, Сүхбаатар/

  • Ням-Осорын Учрал
  • Отгоншарын Батнайрамдал
  • Цэндийн Баатархүү
  • Нацагдоржийн Батсүмбэрэл
  • Дамдины Цогтбаатар
  • Хөххүүгийн Болормаа

Арваннэгдүгээр тойрог /Сонгинохайрхан/

  • Энхбаярын Батшугар
  • Норовын Алтанхуяг
  • Наранцэцэгийн Алтаншагай
  • Пүрэвжавын Сайнзориг
  • Чинбатын Номин

Арванхоёрдугаар тойрог /Хан-Уул/

  • Тогтмолын Мөнхсайхан
  • Чулуунбилэгийн Лодойсамбуу
  • Жуковын Алдаржавхлан

Арвангуравдугаар тойрог /Налайх, Багануур, Багахангай/

  • Сайнбуянгийн Амарсайхан
  • Цэндийн Сандаг-Очир

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button