
Зургийн тайлбар: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд /одоогийн бүрэлдэхүүн/
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12:00 цагт хуралдахаар болсон. Нам дотор үүсээд байсан нөхцөл байдлаас хойш анх удаа хуралдах гэж байна. Тэгвэл энэ хуралдаанаас ажлын хэсэг байгуулах аж.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Цэцийн шийдвэрээр Засгийн газар тогтвортой үлдэж, нэг үеэ бодоход МАН доторх улс төр намжсан ч УИХ дахь МАН-ын бүлэг нь хоёр хуваагдсан хэвээр байгаа. Өчигдөр гэхэд УИХ дахь МАН-ын бүлэг гэж 35 гишүүн хуралдаж, шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцуулсан. Гэхдээ энэ мөн л албан ёсны бүлэг, бүлгийн дарга биш учраас ойрын хугацаанд бүлгийн асуудлаа нэг тийш шийдэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулж, Засгийн газар болон бүлгийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.Тодруулбал, УИХ-ын дарга болон дэд даргын албан тушаалын ор гарсан. Эдгээр албан тушаалд УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшигчээ тодруулж, УИХ-д оруулах ёстой. Тиймээс бүлгээ нэгтгэж, бүлгийн даргын асуудлаа нэг тийм шийдэх шаардлага үүсээд байгаа юм. УИХ-ын даргад Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар зүтгэж байгааг эх сурвалж мэдээлэв.Харин Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд хэд хэдэн сайдад сэлгээ хийх аж. Тодруулбал, Засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурсан Шадар сайд С.Амарсайханыг чөлөөлөх тогтоол өнгөрсөн 7 хоногт бэлэн болсон бөгөөд энэ долоо хоногт албажуулах аж. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилно гэсэн мэдээлэл гараад байгаа. Мөн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлж, ХҮН намын хоёр сайдыг ч Засгийн газраас гаргана гэсэн мэдээлэл бий. Учир нь эдгээр сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж үзэж байгаа бололтой.Тиймээс эдгээр асуудлыг шийдэхээр МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга байсан болон удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, цаашдын гарц гаргалгааг ярилцах юм байна.МАН-ын Удирдах зөвлөл 37 гишүүнтэй бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар ч багтдаг. Тиймээс Удирдах зөвлөл хуралдсан ч дорвитой шийдвэр гаргаж чадах, эсэх нь мөн л эргэлзээтэй байгаа юм.
Эх сурвалж: itoim.mn



https://shorturl.fm/uXoiS
https://shorturl.fm/n6STF
https://shorturl.fm/ddzZ3