
.УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж шийдвэрээ гаргажээ
Тодруулбал, түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, эхэлсэн. Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж байв. Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусаж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсний эцэст ийн шийдвэрлэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэгдсэн эл үйл явдал олон нийтийн анхаарлаас гадуур өнгөрөв. Учир нь монголчууд “Э.Одбаяр сайдын Фукуок явсан яваагүйг”, “Тэрэлж” зочид буудал Ч.Номин сайдынх мөн бишийг”, “Шилэн Цогоогийн уудаг 250 шил Гленморанж виски” зэргийг яриад завгүй байцгаалаа. Эдгээр сэдвүүдийг бүгдийг нь Б.Цогтгэрэл цахим орчинд гаргаж шидсэн. Төрийн ордонд хүртэл орчихсон ярилцлага өгч явсан. Зорилго нь ч биелжээ.
Товчхондоо, “Шилэн Цогоо” төсвөөс биш Ж.Пунцагийн шүүх хурлаас олон нийтийн анхаарлыг холдуулсан гэх нь оновчтой байж мэднэ.
Учир нь, Ж.Пунцаг Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн дотны найз гэгддэг. 2016 оны үес түүнийг ямар ч шалгуургүйгээр УБТЗ-ын хаалгаар хөтөлж оруулж ирж, дарга болгосон. Бүр, Дотоод аудит, хяналт шалгалтын албыг Ж.Пунцагт зориулж шинээр байгуулсан хэмээн мэдээлэгдэж ч байв.
Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд томилогдохдоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт аваагүй гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ.
Нөгөө талаар Монголд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг асар удаан хугацаанд шалгаж байгаад торгуулийн ял оноож, толгойг нь илээд өнгөрдөг жишиг бараг тогтчихлоо гэж хэлж болно.
У.УЯН




Good https://is.gd/tpjNyL
Awesome https://shorturl.at/2breu
Awesome https://lc.cx/xjXBQT
Awesome https://is.gd/N1ikS2
Awesome https://is.gd/N1ikS2
Very good https://is.gd/N1ikS2
https://shorturl.fm/68Y8V
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/FIJkD
https://shorturl.fm/N6nl1
https://shorturl.fm/retLL
https://shorturl.fm/LdPUr
Tap into unlimited earning potential—become our affiliate partner! https://shorturl.fm/GrviY
https://shorturl.fm/CJ1ue
https://shorturl.fm/NMMP4
https://shorturl.fm/3mvBX
https://shorturl.fm/oToRS
https://shorturl.fm/VZY7h
https://shorturl.fm/Uj9Tl
https://shorturl.fm/GAsqn
https://shorturl.fm/tXJcd
https://shorturl.fm/HTLsS
https://shorturl.fm/KRhlM
https://shorturl.fm/0ls9x
https://shorturl.fm/DmHlC
https://shorturl.fm/dt0Mx
https://shorturl.fm/jGe3d
https://shorturl.fm/4eLyU
https://shorturl.fm/CE1F5